8o
Улаанбаатар хот
mobile menu

Тусгай ажиллагааны үеэр баригдсан этгээдүүдийг 461 дүгээр ангид саатуулжээ

2018-10-04 12:47:58

ТЕГ-аас "Голомт хотхон"-д тусгай ажиллагаа явуулсан.  Энэ тусгай ажиллагааны үеэр баривчлагдсан гурван иргэнд нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг шүүх гаргасан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэн. Шүүх уг саналыг хүлээн авч хянаад шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр яллагдагч М, А, В нарт 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.  Уг гурван иргэний хоёр нь БНХАУ-ын, нэг нь Монгол иргэн байсан гэнэ.  Тэдний хоёрыг нь Төв аймгийн хорих ангид, нэгийг нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment