Өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдөр төмөр замын ноцтой осол зам, тээврийн салбарт гарсан. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэхийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 76.2 хувийн саналаар Ж.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө.
ЧУУЛГАН: Ж.Бат-Эрдэнийг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө
2018-10-04 12:00:13