8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Эрдэнийн эхнэр Ш.Хишиг: Хань маань арга мухардахдаа өөрийгөө золиослосон, тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн

2015-11-20 13:59:00

"Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж өөрийгөө галдсан харамсалтай явдал болсон билээ. Түүнийг “Эрдэнэс таван толгой” компанийн зардлаар Солонгост эмчлүүлэхээр болсон гэх мэдээлэл гарсан. Гэвч тэрбээр одоо хүртэл ГССҮТ-ийн Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасагт эмчлүүлж байна. Дуулиант хэргийн дараах нь гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байгаа талаар хүүгээс нь тодруулахад “Бид ойрын хугацаанд хэвлэлийнхэнд ярилцлага өгөхгүй. Учир нь цахимд орчинд энэ талаар эерэг, сөрөг маш олон мэдээлэл гарч байна. Яриад байх зүйлгүй, бидний хэлэх зүйл бол "Эрдэнэс Тавантолгой"-н ажилчдынхтай ижил. Өөрийн бодол өөртөө зөв” гэсэн юм. Тэгвэл түүний эхнэр Ш.Хишиг “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгсөн байна.


Тэр явдал болох өдөр би гэртээ байсан юм. Өвөрхангайгаас дүү маань утасдаад “Зурагтаа асаагаад үз. Ах маань шатаад байна” гэж ярьсан. Би ч хам хум зурагтаа асааж үзээд цочирдсон. Шоконд орсон хүн хүүхдүүддээ хэл дуулгасан даа. С.Эрдэнэ энэ талаар ямар ч мэдээлэл өгч байгаагүй. Бидэнд ажлынхаа талаар нэг их ярьдаггүй хүн. Тэр явдлыг сонсоод бид төдийгүй хамаатан садан, найз нөхөд бүгд хүнд цохилтод ороод байна.

Гэтэл гадуур согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, сэтгэцийн өөрчлөлттэй, захиалгат үйл явдал зэргээр хэлж байна. Гэтэл согтууруулах ундаа хэрэглэдэггүй. Ямар ч сэтгэцийн өвчлөл байхгүй. Захиалгаар хүн өөрийгөө ингэж хохироож чадах уу. Хэвлэлийн хурал хийх үеэр л болсон явдал шүү дээ. Олон удаа хэвлэлийн бага хурал хийж байсныг би сайн мэднэ. С.Эрдэнэ өөрийн хийж эхэлсэн ажлын эцсийг үздэг хүн. Арга мухардахдаа эцсийн шийдвэр гаргаж өөрийгөө золиосолсон” гэжээ. Одоогоор биеийн байдал нь хүнд, хордлого тайлах, үрэвсэл дарах эмчилгээ хийгдэж байгаа аж. Мөн шокноос одоо хүртэл гараагүй байгаа бөгөөд өнөөдөр эхний мэс засалд орох юм байна. 

Хэрэг гарсаны дараах нь Түүнийг “Эрдэнэс таван толгой” компанийн зардлаар Солонгост эмчлүүлэхээр болсон гэх мэдээлэл гарсан. Гэвч үүнийг тэрбээр үгүйсгэлээ.  “Нөхөх талбай их учраас арьс нөхөх мэс засалд гурван удаа орох шаардлагатай. “Эрдэнэс Тавантолгой” компанийг эмчилгээний зардал гаргахыг Ерөнхий сайд үүрэг өгсөн. “Эрдэнэс Тавантолгой” компани танай хүнийг Солонгос руу явуулж эмчлүүлэхээр болсон албан мэдээг хэвлэлийнхэнд өгсөн байна лээ. Гэвч өнөөг хүртэл бид өөрсдийнхөө хөрөнгөөр эмчилгээг хийлгэж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” компаниас 800 гаруй мянган төгрөгийн эм тариа, боолт авч өгсөн. Тэр нь хоёр өдрийн эмчилгээний зардал. Яахав, Солонгос руу явуулах аман хүсэлт ирсэн. Тэр нь одоогоор шийдэгдээгүй байна” гэсэн байна. Мөн түүнчлэн тэрбээр С.Эрдэнэ цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгийг дуулгаад эрүүл саруул хүнийг ийм байдалд хүргэсэн юм чинь гомдол гаргаж болох бүх газарт хандана гэдгээ мэдэгдлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ӨӨР ЯАХ ВЭ ДЭЭ
СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ ҮЗҮҮЛ. ХҮН АЛЖ СОЛИОРОХ БИЙ ДЭЭ
2016/02/08 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment