8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадуудад хуурамч дугаар олгохыг завдсан мэргэжилтнийг шалгаж дуусчээ

2018-09-25 15:45:00

Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн ухаалаг, систем, өгөгдлийн сан хариуцсан мэргэжилтэн эрх мэдлээ хэтрүүлсэн хэргийг АТГ-аас шалгаж дуусчээ. Тэрбээр эрх мэдлээ урвуулан ашиглаж өнгөрсөн оны 7-12 дугаар сарын хооронд төв сервертээ нэвтэрч, Тавантолгойн нүүрсийг зөөдөг хятад компаниудын машинд дугаар олгохоор хуурамч материал бүрдүүлж байсан хэрэгт холбогдсон юм.

Ингэхдээ АТҮТ-д ажиллаж байгаад өөр ажилд шилжсэн хүмүүсийн нэрээр нэвтэрч, Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд худал мэдээлэл оруулах, зарим мэдээллийг устгаж, өөрчилсөн, хуурамч бүхий бичиг баримт үйлдсэн нь тогтоогдсон аж. Хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллагаас хянаад харьяа дүүргийн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл