8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг намаасаа хөөх хэрэгтэй

2018-09-25 13:26:00

МАХН-ын гишүүнчлэлийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурал хийв.

Тэрбээр  “ТВ-9” телевизээр нэг талыг барьсан, буруу мэдээлэл цацагдсан. Телевизээр УИХ-ын гишүүний нэр төрд халдаж байгаа учраас би үнэн зөв мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Дээд шүүх хэвлэлээр гараад байгаа шиг ямар нэг шийдвэр гаргасан байвал Үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор аль нэг шүүгчид эрүү үүсгэсэн үү, гэм буруутай этгээдийг тогтоосон уу гэдгийг Монгол Улсын Ерөнхий прокуророос тодруулахаар асуулга явуулна. Одоо аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий прокурор УИХ-д тайлан тавина. Тэр үед би асуулгын хариугаа авна гэж бодож байна. Хэрэв худал мэдээлэл өгсөн бол Зөрчлийн хуулиар Х.Нямбаатар гишүүн шийтгүүлнэ. Үнэн байвал буруутай этгээд нь ял авна. Хоёрдугаарт, хуулийг дэндүү сонголттой хэрэглэж байна. Тухайлбал саяхан Зам тээврийн яаманд хүн амины хэрэг гарсан. Шалгагдаж байгаа этгээдүүд дунд гэм буруугүй хүн бий. Тэр нь төрийн байгууллага руу орж, гарч байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгаад цаг завгүй явдаг нэгэн залуу юм. Энэ хүн хэн хаана архи уусныг шалгаад явах цаг завгүй байдаг нь ойлгомжтой.

Хуулиараа төрийн байгууллагын аюулгүй байдлыг хангах ёстой болохоос төрийн албан хаагчийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээгээгүй шүү дээ. Төрийн албан хаагч, иргэний аюулгүй байдлыг хангах нь цагдаагийн байгууллагын үүрэг. Гэтэл тэр залууг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ зовлонтой асуудлаас болоод тэр залуугийн ар гэрийн амьдрал хэцүүдэж, төрийн албанд дахиж ажиллах боломж нь хаагдсан байна. Гайтай хүмүүсээс болоод ийм асуудалд орсон. 

Гэтэлманай намын гишүүн, сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нэр бүхий гишүүдтэй архи уучихаад Ерөнхийлөгч дээр орсон байдаг. Маргааш нь Төрийн ордны хамгаалалт хариуцсан хурандаа н.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймэрхүү буруутай этгээд нь өөрсдөө хариуцлага хүлээхгүй байна. “Бэрэн” компанитай холбоотой асуудлаар З.Баянсэлэнгэ анхан шатны шүүхээс ял авлаа.  МАХН-ын шинэ дүрэмд хөөх тухай шийдвэрийг оруулсан би бол их баярлах байсан. Өнөөдөр гэм буруутай нь тогтоогдсон З.Баянсэлэнгэ гишүүнийг намаасаа хөөх хэрэгтэй. Нам бол төрийг цэвэршүүлэх, төрд зөв жишиг тогтоохын төлөө явж байгаа юм бол өөрсдөөсөө эхлэх ёстой" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Баас май май май салаавч чамд бөглөн шүү
2018/09/28 122.201.31.115
Иргэн
БААСАНЯНХАН чи өөрөө зайл Баянсэлэнгэ ЧАМШИГ ПИЗДАА биш нам нам дамжиж мөнгөөр явдаг янхан БААСАНЯНХАН шдээ монгол даяаар мэднэ !
2018/09/28 122.201.31.115
  • Recent
  • Most Read
  • Most Comment