8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Дамдиндорж: Тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлснээр зөнөх өвчнийг эмчлэх боломжтой

2018-09-25 09:36:00

Монголын Neuroscience холбооны гүйцэтгэх захирал Б.Дамдиндоржтой ярилцлаа.

-Олон улсын судлаачид, эрдэмтэд XXI зууны тэргүүлэх салбар болон хөгжиж буй “Тархи судлал” гэж тодорхойлж байна. Манай улсад Тархи судлалын шинжлэх ухаан хэр хөгжиж байна вэ?

-Өнөөдөр дэлхий нийтийн хэрэглэж байгаа хиймэл оюун ухаан хүний урт наслуулах, тархины хөнөөлт өвчнүүдийг устгах, эдгээх, хүний оюун ухаан, ухамсар, ой тогтоолтын механизмыг маш эрчимтэй судалж байна. Үүнийхээ хэрээр хөгжиж байна. Монгол улсад Тархи судлалын шинжлэх ухаан хөгжиж байгаа. Анх 1940-1960-аад оны үед эрдэмтэд энэ чиглэлээр ОХУ-д томоохон судалгаа танилцуулж байна. Энэ үргэлжилж явсаар өнөөдөр Neuroscience буюу тархины мэдрэлийн эмгэг судлалын чиглэлээр Япон, Солонгос, Америк, Баруун Европын орнуудад судалгаа шинжилгээний ажил хийсэн 20 гаруй залуу эрдэмт бий. Манай мэдрэл судал, сэтгэц судал болон манай бусад салбартай холбоотой судалгаа шинжилгээ хийдэг маш олон эрдэмтэн судлаач байдаг.

Тархи судлал манай улсад хөгжсөнөөр тулгамдаж буй маш олон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Тухайлбал, хүн хүн гэж юу юм, монгол хүний оюун ухаан, багтаамж, тархины цус харвалт, хорт хавдар, мэдрэлийн эсийн өвчлөл, зөнөгрөл, алцхаймер зэрэг өвчгүүдийг эмчлэх боломжтой. Ингэснээр Тархи судлалын монгол эрдэмтэд суралцах, өрсөлдөх чадвар нэмэгдэх боломж бүрдэнэ.

-Хүн тархиа удирдах боломж хэр байдаг юм бэ. Дэлхий нийтийн хандлагаас харахад хүн тархиа өөрөө удирдаж чадвал хийж чадахгүй зүйл гэж үгүй болсон байна гэж олон улсын судлаачид үзэж байна?

- Дэлхийн шинжлэх ухаан хүний оюун ухаан тархийг сайтар судлах ёстойг дэлхийн эрдэмтэд  онцолж байна.Тархинд 100 гаруй тэрбум мэдрэлийн эс бий. Нэг эс нь 10 мянга орчим эстэй холбогдож,  цахилгаан долгионоор дамжуулан мэдээлэл хүлээн авч, дамжуулдаг аж. Үлдсэн 99 хувь нь нууц хэвээр байна. Хүний тархийг бүрэн орлох компютер бүтээхэд одоогийн Нью-Йорк хотын газар нутагтай тэнцэх хэмжээний процессор байх шаардлагатай гэсэн судалгаа бий. Одоогоор үүний нэг хувийг л судалсан гэж хэлж болно. Хүн төрөлхтөн өөрсдийгөө танин мэдэхээс гадна гариг ертөнцийг танин судлах сонирхол асар их. Гэтэл хүн өөрийнхөө уураг тархийг бүрэн судалж чадаагүй байна. Би болон та бол тархи. Тархи хүнийг удирдаг. Хүн тархийг удирдаггүй. Өөрөөр хэлбэл тархи гэдэг урамсартай болон ухамсарт буй автомат үйл ажиллагааг бүгдийг нэгтгэн зохион байгуулж зохицуулж байдаг. Үүнийг чухам ямар механизмаар удирдаж байна вэ гэдэг олон нарийн физилогийн үйл ажиллагааг нээж, олох нь өөрөө дээр дурдсан том зүйлийн эхлэл болно.

Хэрвээ бид тархи судлал, хүний оюун ухаан, тархины механизмыг нээж чадвал магадгүй ангараг гариг, сансарын хорт туяа зэргээс хүний тархийг хамгаалж чадах шинэ нээлт гаргаж ирэхийг үгүйсгэхгүй.

Мөн тархи судлал хөгжсөөр дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй алцхаймер болон сэтгэцийн өвчнүүдийг эдгээхэд чухал ач холбогдолтой. Урьдчилан сэргийлэх, нэгэнт өвчилсөн бол удаашруулах, хиймэл эд эрхтэнийг тархины тусламжтайгаар яг өөрийн төрөлхийн эрхтэн шиг удирдах боломжийг бий болгоно. Тархи судлал маш олон салбар шинжлэх ухааны уулзвар дээр байдаг гол шинжлэх ухаан.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй энэ эрдэм шинжилгээний хурлын гол ач холбогдол?

- Мэдээж энэ эрдэм шинэжилгээний хуралд дэлхийн хамгийн сайн гэсэн Тарх судлалын эрдэмтэд оролцож байна. Өөрсдийн хийсэн судалгаа шинэжилгээний бүтээлээ танилцуулж дэлхийн Тархи судлалын шинжлэх ухаан хэр хөгжиж, хаашаа явж байна, бид хаана нь явж байгааг харуулж байна. Энэ нь дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулах, шинжлэх ухааны мэдлэгийг эх орондоо бүтээхэд залуу эрдэмтэн судлаач чухал. Хурлын хүндэтгэлийн лекцэнд хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд маань нэрт эрдэмтдийн илтгэлээс мэдлэг оюун, эрдэм шинжилгээний цар хүрээгээ тэлж, ихийг бүтээх сэдэл, эрч хүчийг авч, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж бий болж өгч байгаа юм. Залуучууд тархи судлалын салбарыг сонирхон судалж байгаа нь манай улсад энэ шинжлэх ухаан хөгжиж боломж нөхцөл бий гэдгийг харуулж байна. 

- Манай улсад Тархи судлалын шинжлэх ухааны хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал юу байна вэ?

-Монгол Улсын хувьд 1970 оны үед хүний тархинд электрод суулгах зэрэг судалгаа хийж байсан. Харин сүүлийн жилүүдэд төдийлөн хөгжөөгүй. Энэ нь санхүүгийн чадамжгүй байдлаас үүдэлтэй. Тиймээс тархи судлалын салбарыг хөгжүүлэх асуудлыг төр бодлогоор дэмжих нь чухал.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Chini tarhi sudlana gej yu baihav da bazaan mini urdah humuustee zub hicheelee zaaj baival baram, gadagshaa arin haalgaar abgaigaa daguulaad doctor magisterd yabsanigaa tumend delgej shivsheg boloboo
2018/09/25 124.158.109.232
Оюунт
Хүмүүс випашны бясалгал хийгээд маань мигзэм тоолдог байвал зөнөх өюдөх асуудал байхгүйтэй ижил болноо.Ерөнхийдөө буян сайн хийвэл өвдөхгүй ээ
2018/09/25 202.55.191.205
зочин
хонины сүүл идээд байхад өгөхгүй ээ
2018/09/25 202.9.41.239