8o
Улаанбаатар хот
mobile menu

МИАТ ТӨХК сургалтын зориулалт бүхий байгууламжтай боллоо

2018-09-25 08:23:24

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК  дадлага сургалт зохион байгуулах иж бүрэн тоног төхөөрөмж бүхий сургалтын байгууламжтай боллоо. Уг байгууламжид агаарын хөлгийн үйлчлэгч, нисэгч нарын тогтмол хийдэг авран хамгаалах, онцгой байдлын болон зарлан мэдээлэл зэрэг олон төрлийн сургалтыг зохион байгуулах юм байна.

Ийнхүү сургалтын байгууламжтай болсноор боловсон хүчнийг гадаадад бэлтгэдэг зардлыг хэмнэхээс гадна дотоодын болон гадаадын авиа компаниудын сургалтыг зохион байгуулж орлого олох боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн сургалтыг олон давтамжтай хийснээр компанийн агаарын хөлгийн үйлчилгээний чанар сайжирч, аюулгүй ажиллагааны түвшин дээшлэхэд томоохон нөлөө үзүүлнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment