Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн авто замын хөгжлийн газраас гэр хороолол дундах болон төв замын нөхөөсийн ажлыг өчигдрөөс эхлүүлсэн.
Тухайлбал тус дүүргийн 22 дугаар хороо Монел, 12 дугаар хороо Жанжин клуб болон 10, 23 дугаар хороо Улиастайн засмал замын нийт 3.000 м.кв талбайн нөхөөсийг хийхээр төлөвлөжээ.