8o
Улаанбаатар хот
mobile menu

УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбумын үнэтэй таун хаусыг хураах эсэхийг шийднэ

2018-09-24 09:01:00

Өнгөрсөн хавар УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын талаар нэгэн ноцтой баримт ил болсон. Тодруулбал, Л.Пүрэвбаатар хэмээх эрхмийн тухайд 2014 онд УБТЗ ХНН-ийг даргалж байх үедээ байгууллагаас 1.4 тэрбум төгрөг гаргуулж, хувьдаа таун хаус худалдаж авсан байдаг. Энэхүү мэдээлэл гарсаны дараагаар түүний өөртөө зориулж худалдан авсан 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг УБТЗ-д буцаан авах шийдвэрийг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл гаргаж байсан юм. Гэвч Л.Пүрэвбаатар уг шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс Л.Пүрэвбаатарын талд шийдвэр гаргасан байдаг. Энэ шийдвэрт Дэд сайд асан Б.Цогтгэрэл эсэргүүцэл илэрхийлэн 1.5 тэрбумын үнэтэй хаусыг УБТЗ-д өгөх нь зүйтэй хэмээн дахин шүүхэд өгсөн юм. Тэгвэл  Улсын дээд шүүх дээр ирэх пүрэв гарагт УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох шүүх хурал болохоор товлогдсон байна. Өмнө нь Л.Пүрэвбаатар хэвлэлээр дамжуулан тус байрны талаар тайлбар өгсөн байдаг. Тодруулбал, Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Надаас одоо энэ орон сууцыг авъя гэвэл эхлээд надад өгсөн Ерөнхий хорооны шийдвэрээ цуцлаад хамтарсан үйлдвэрийнхээ дотоод асуудлаа дотроо шийдээд ир!Оросын талаас В.Н.Морозов удирдаж, Ерөнхий хорооны шийдвэр, түүний надтай байгуулсан хүчин төгөлдөр контрактыг яахаа дэд сайд Б.Цогтгэрэл, шинээр томилогдсон дарга Д.Жигжиднямаа нар хуулийн дагуу шударгаар өөрсдөө хариуцаад шийдчих. Монголын шүүхийг Орос, Монголын хоорондын асуудалд оролцуулахаа болих хэрэгтэй” гэсэн тайлбар өгсөн байдаг. Тэгвэл энэ удаагийн шүүх хурлаар түүний таун хаусыг хураах эсэхийг эцэслэн шийдэх юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
Зүгээр үг дуугүй хураа, бас авилгынх нь төлөө ялла.
2018/09/27 66.181.160.34
Зочин
Ийм хулгай луйврыг зөвшөөрч өөгшүүлээд байхаар бид яаж өөдлөхөв дээ.
2018/09/27 66.181.160.34
Төмөр замчин
Ёстой даварцан гар даа. Хаусыг нь хураах хэрэгтэй. Дээр нь энэ хүн Төмөр замыг үнэхээр бусниулсан этгээд шүү
2018/09/27 66.181.160.34
ЗОЧИН
ЭНЭ Л.ПҮРЭВБААТАР ТӨМӨР ЗАМААС МӨН Ч ИХ ИДСЭН ДЭЭ. ХАРАМСАЛТАЙ НЬ АРГА ЗАЛЬ ХЭРЭГЛЭЭД ХУУЛЬ ШҮҮХИЙНХНИЙГ ГОЛ ГАРГААД ЯВААД БАЙЖ ЧАДААД Л БАЙГААМ ДАА.
2018/09/27 66.181.160.34
zochin
Xuraax xeregtei shvv darga baihdaa holion bantan hutgaj alba heltes ajilchdaar ih togloson do ugiin shunaltai gar
2018/09/24 122.201.21.150
Zochin
Mongold yil ajillagaa yavyylj byi bas deerees ni turiin umchiin hyvitsaat kompani baij araichdee davarsan baina. iimerhyy baidlaaraa neleen hurungu mungu gadaad fotoodgyi zyvchyyldag ium bainadoo.
2018/09/24 49.0.135.140
дарваан
дарваасан юмны байгаа царай гэж
2018/09/24 202.179.30.194