8o
Улаанбаатар хот
mobile menu

ШУУД: Профессор С.Жигжидсүрэнгийн “Бэлчээр, тэжээл, ургамлын генофондын судалгаа хагас зуунд” номын нээлт болж байна

2018-09-21 10:45:00

МААЭШХ-ийн зөвлөх, ХАА-н Шинжлэх ухааны академийн гишүүн, ХАА-н ухааны доктор, профессор С.Жигжидсүрэнгийн номын нээлт болж байна. Тэрбээр ХАА-н шинжлэх ухааны байгууллагад ажилласан 50 жилийн хугацаанд байгалийн бэлчээр, хадлангийн газрыг зохистой ашиглах, тэжээлийн олон наст ургамлын үрийн генийн сангийн цуглуулга хийх, тарьж турших, тарималжуулах, нутагшуулах, үр үржүүлэх, байгалийн бага ургацтай бэлчээр, хадланг сайжруулах, таримал бэлчээр бий болгох, тэжээлийн ургамал тариалах чиглэлээр өөрөө биечлэн болон шавь нарынхаа хамт өргөн хүрээтэй туршилт, судалгааны ажил гүйцэтгэж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бөгөөд эдгээр бүтээлээ эмхэтгэн “Бэлчээр, тэжээл, ургамлын генофондын судалгаа хагас зуунд” номын нээлт, эрдэм шинжилгээний хурал болж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment