МАХН-ын зохион нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг АТГ-аас баривчилсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбоотойгоор цагдан хорьж шалгаж байгаа гэгдээд буй.
Тэгвэл энэ асуудалд АТГ-аас албан ёсны тайлбар өглөө. Тус газрын албан ёсны цахим хуудаст мэдээлснээр “Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсээс МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг эрүүгийн 201501000161 дугаар хэрэгт холбогдуулж 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэжээ.