8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн МАН-ын даргад Д.Сумъяабазар, С.Батболд, С.Амарсайхан нар нэрээ дэвшүүлжээ

2018-09-21 08:25:00

Нийслэлийн МАН-ын даргад Д.Сумъяабазар, С.Батболд, С.Амарсайхан нар нэрээ дэвшүүлжээ

Нийслэлийн МАН-ын бага хурал ширүүхэн уур амьсгалтай үргэлжилж байна. Нийслэлийн МАН-ын бага хуралд  369 төлөөлөгч оролцож байна.  Үүнд дүүрэг тус бүрээс 45 төлөөлөл, мөн нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцож байгаа юм. Нийслэлийн МАН-ын хорооны даргаа бага хурлаараа сонгодог журамтай. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн МАН-ын бага хурал хуралдаж даргаа сонгоно.  Нийслэлийн намын даргад УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар нэрээ дэвшүүлжээ.

Нэр дэвшигчид бага хурлын гишүүдэд өөр өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулах бөгөөд даргыг бага хурлын гишүүдийн олонхийн саналаар сонгоно. 

 


Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал хаалттай горимд шилжлээ

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал үргэлжилж байна. Хурлыг Барилга хот, байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр даргалж байгаа байгаа юм. Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч,  нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгч Хотын дарга С.Батболд илтгэл тавилаа.  Энэ удаагийн 34-р Бага хурал “Нэгдмэл хүч - Нийслэлийн хөгжил” уриан дор зохион байгуулагдаж буй. Хотын дарга С.Батболд “Нийслэлийн МАН-ын хороо, хэтийн зорилго, тайлан, хөгжлийн хөтөлбөр" сэдвийн дор илтгэлээ танилцуулав. 

Ийнхүү илтгэл тавьсны дараа намын Бага хуралд хаалттай горимд шилжээд байна. 

Мөн хурлийн эхэнд мандатын хорооны илтгэл сонссоны дараа хэд хэдэн гишүүдийн мандат хүчингүй болсонд төлөөлөгчид ихэд дургүйцсэн, бухимдсан байдлаар хурал эхэлсэн билээ. 

 


Нийслэлийн МАН-ын XXXIV Бага  хурал эхэллээ

Нийслэлийн МАН-ын XXXIV Бага  хурал эхэллээ. Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал эхэлж байна. Хурлын эхэнд хурлын дарга, орлогчдыг томилон, мандатын комиссыг байгуулахаар санал хураалт явуулж байна. Хурлын даргаар Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, орлогчоор Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар нэр дэвшсэнээс даргалагч Г.Мөнхбаяр Бага хурлаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж асуудлыг Бага хурлын гишүүдийн олонхи нь дэмжив.

МАН-ын Бага хурлын ирцийн мэдээгээр 330 төлөөлөгч ирснээс 173 төлөөлөгч Г.Мөнхбаярыг хурал даргалагчаар сонгохоор санал өгчээ. Хурлын дэд даргаар төлөөлөгч А.Цогцэцэг ганцаар нэр дэвшсэн тул шууд сонгогдохоор боллоо хэмээн Хяналтын хорооны дарга мэдэгдлээ. Ингээд төлөөлөгч Г.Мөнхбаяр Бага хурлыг даргалахаар болж Бага хурлыг эхлүүлж байна.   

 


Нийслэлийн МАН-ыг хэн удирдах нь өнөөдөр тодорхой болно

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр орой 17.00 цагт эхэлж 21.00 цагт дуусчээ. Хуралдаанаар өнөөдөр болох нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигчийг олонхийн саналаар тодруулсан байна. Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон 15 хүний ес нь дэмжсэнээр намын бодлогоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэхээр болжээ. Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлж байсан Ц.Батбаяр Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр нэрээ татсан аж. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн МАН-ын бага хурал өнөөдөр болж, нийслэлийн МАН-ыг хэн удирдах нь тодорхой болно.  Өнгөрсөн зургадугаар сараас хойш хэдэнтээ зарлагдаад цуцлагдсан нийслэлийн МАН-ын бага хурал энэ удаад яг товлосон хугацаандаа болно гэж хотын дарга мэдэгдээд байгаа.

60 тэрбумын “эзэн” нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй ажлаа өгч, Хотын дарга Су.Батболд түүний оронд “түр” ажиллаж байгаа.  Тухайн үед МАН-ын Удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлж, олонхын санал аван нийслэлийн намын хороогоо удирдсан. Тэгвэл нийслэлийн МАН-ын хороо 2012 оны наймдугаар сард хуралдаж, Ц.Сандуйг даргаараа томилсон бөгөөд 2014 онд түүнийг улираагаад байсан юм. Гэвч нийслэлийн намын хороогоо таван жил удирдсан Ц.Сандуй 60 тэрбумын асуудлаас болж, нам дотроо ганцаараа хариуцлага хүлээж албаа өгөөд байгаа юм. МАН-ын дарга асан Ц.Сандуй огцорсноос хойш өнөөдрийг хүртэл эзэнгүй байгаа нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлын төлөөх марафонд хэд хэдэн хүний нэр яригдаад байгаа. Тодруулбал, Хотын дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хотын дарга асан Ц.Батбаяр нарын нэр дуулдаж байна. Мөн НИТХ-ын дарга С.Амарсайханыг мөн нэр дэвших магадлалтай хэмээн хэвлэлүүд онцолсон байна. 

Д.Сумъяабазар сайдын хувьд  МАН-ын харьяаны хэд хэдэн байгууллагыг удирддаг. Гэсэн ч сайдын нэр мөн л хотын намын даргын суудалд хүч үзэхээр шийдээд байгаа аж.  Харин Хотын дарга С.Батболдын хувьд нэлээд хэдэн хоногийн өмнө  "Хот ба сэтгүүлч" уулзалтын үеэр  нийслэлийн намын даргад нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Харин НИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд 2012 оноос эхлэн хоёр дахь удаагаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Мөн  2000-2001 онд АНУ-ын Американ трейд & Деволопмент компанийн менежер, 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны консулын ажилтан, атташе, 2004 оноос “Оюуны ундраа” группын ерөнхий захиралаар ажиллаж байсан нэгэн. 

Нийслэлийн МАН-ын Бага хуралд саналын эрх бүхий нийт 369 төлөөлөгч оролцох бөгөөд эдгээрээс 80 нь квотоор орж байгаа юм. Монголын Хүүхдийн ордонд өглөөний 07:00 цагаас төлөөлөгчдөө бүртгэсэн тус хурал 09:00 цагаас эхлэх юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochi
C.Batbold darga deer tiim bizdee nohodoo
2018/09/23 66.181.160.58
Иргэн
С.Батболд дарга нь арай дээр юм байна. Эрх мэдлийг нь өгсөн шиг өгөөд хариуцлага хүлээлгэж ажиллах боломжийг С.Батболдод олгох хэрэгтэй?!
2018/09/21 202.126.89.161
ЗОЧИН
ААР ГАЙГҮЙ ХҮМҮҮС БАЙДАГГҮЙ ЮМ УУ БААХАН ИДСЭН НОХОЙНУУД БАЙХИЙМ
2018/09/21 202.70.34.98
Zochin
Hen ch garsan yaadag jum, ugaasaa nam ch taarsan dampuu. Hen ch garsan mongo ugaah, ideh l ajil hijne. Ene namyg ustagasan n deer
2018/09/21 87.123.194.205
zochin
ene hoyoroos uur hun oldohgui namuu
2018/09/21 202.131.230.238
Иргэн
Д.Сумьяабазар ниыслэлийн МАН -ын дарга болно.
2018/09/21 202.126.89.17
  • Recent
  • Most Read
  • Most Comment