8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлэнгэ , Дархан- Уул аймаг руу зорчих гэж буй хүмүүсийн анхааралд:

2018-09-20 09:44:33

Сэлэнгэ , Дархан- Уул аймгийн нийт нутгаар ихээхэн хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрч шөнөдөө зорчих хэсэгт мөсөн бүрхүүл тогтон аюултай байдал үүсч болзошгүй байна. Тиймээс хөдөө, орон нутгийн замаар зорчхоор төлөвлөж байгаа болон зорчиж байгаа жолооч, зорчигч нарт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын цагдаагийн хэсгийн Замын цагдаагийн алба хаагчид дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

  1. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцох, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдыг дүрэмд тогтоосон хягаараас хэтрүүлэхгүй сонгож явах, хоорондын болон хажуугийн зай барьж хөдөлгөөнд соёлтой оролцох
  2. Тээврийн хэрэгслээр зорчигч та баталгаат нийтийн зорчигч тээврийн байгууллагаар үйлчлүүлэхийг анхааруулж байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл