Хан-Уул дүүрэгт нэгэн иргэн өөрийгөө шатаахыг завдсан хэрэг өчигдөр гарчээ. Тус дүүргийн цагдаагийн хэлтэст "Манай хүргэн өөрийгөө шатаах гээд байна" гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Ш гэгч нь саванд бензин авчиран гэртээ болон өөр дээрээ асгаж, өөрийгөө гэрээ галдан шатаахаар бэлдэж байжээ. Дуудлагын дагуу очсон цагдаагийн албан хаагчид үйлдлийг шуурхай таслан зогсоосон байна. Хэргийг ХУД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.
Өөрийгөө шатаахыг завдсан хэрэг гарлаа
2015-11-20 13:21:00