Арчилсан намын хуралд оролцсон төлөөлөгчид архидан согтуурж улмаар нэгнээ түлж гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Ардчилсан намын "Нийслэлийн чуулган -2018" энэ сарын 14-16 ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд болсон аж. Уг чуулганд хот, хөдөөгийн 1000 гаруй гишүүн оролцжээ. Чуулганд оролцсон тус намын зарим гишүүд архидан согтуурч БЗД-ийн төлөөлөгч М нь өөр нэг намынхаа гишүүнтэй муудаж зодолдсон байна. Харин тус маргаан дундуур орсон эмэгтэйг зуух руу түлхэж түлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Ардчилсан намын төлөөлөгчид архидаж байгаад нэгнийгээ түлжээ
2018-09-19 12:46:00