8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн МАН-ыг хэн удирдах вэ

2018-09-17 09:00:00

 

Нийслэлийн МАН-ын бага хурал есдүгээр сарын 21-нд болно. Энэ хурлаар хотын намын хорооны даргыг сонгох юм. Өнгөрсөн зургадугаар сараас хойш хэдэнтээ зарлагдаад цуцлагдсан нийслэлийн МАН-ын бага хурал энэ удаад яг товлосон хугацаандаа болно гэж хотын дарга мэдэгдээд байгаа.

60 тэрбумын “эзэн” нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй ажлаа өгч, Хотын дарга Су.Батболд түүний оронд “түр” ажиллаж байгаа.  Тухайн үеийн МАН-ын Удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлж, олонхын санал аван нийслэлийн намын хороогоо удирдсан. Тэгвэл нийслэлийн МАН-ын хороо 2012 оны наймдугаар сард хуралдаж, Ц.Сандуйг даргаараа томилсон бөгөөд 2014 онд түүнийг улираагаад байсан юм. Гэвч нийслэлийн намын хороогоо таван жил удирдсан Ц.Сандуй 60 тэрбумын асуудлаас болж, нам дотроо ганцаараа хариуцлага хүлээж албаа өгөөд байгаа юм. МАН-ын дарга асан Ц.Сандуй огцорсноос хойш өнөөдрийг хүртэл эзэнгүй байгаа нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлын төлөөх марафонд хэд хэдэн хүний нэр яригдаад байгаа. Тодруулбал, Хотын дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар дуулдаж байгаа бол  МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, НИТХ-ын дарга С.Амарсайхан хоёр намын даргад нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн байгаа юм.
Д.Амарсайханы хувьд цахим сүлжээгээр дамжуулж мэдэгдэл хийсэн бөгөөд тэрбээр “МАН 28-р их хурлаас байгуулагдсан Бага хурлын гишүүд надад итгэл хүлээлгэж намын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр дахь удаагаа сонгосон. Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд энэ итгэлийг зүтгэлээр хариулахаар зорин ажиллаж байна. 2016 оны сонгуульд амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлж, улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж, нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд МАН-аас явуулж буй үйл ажиллагаанд хяналт, шаардлага тавьж ажиллах нь Намын ерөнхий нарийн бичгийн даргын хийх гол ажил. Тодруулбал миний үндсэн үүрэг.
Мөн энэ цаг үед МАН-д бодлого, шинэчлэлийн ажил ид өрнөж байна. МАН-ын 28 дугаар их хурлаас сонгогдсон намын шинэ удирдлага “Шинэчлэл, хөгжлийн хөтөлбөр” боловсруулахаар ажиллаж байгаа. Бид намынхаа бодлого боловсруулах чадварыг сайжруулах, гишүүдийнхээ улс төрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар олон ажил эхлүүлээд ид явж байна. Энэ бүх үйл ажиллагааг удирдан чиглүүлэх нь Ерөнхий нарийн бичгийн дарга миний гол үүрэг юм. Энэ үүрэг, хариуцлагаас зугатах бодол надад алга. Иймд намайг Нийслэлийн намын дарга болно, улмаар засаг дарга болно хэмээн эмээж буй нөхдөд хэвлэлээр явуулж буй элдэв гүтгэлгээ зогсоохыг зөвлөж байна” гэж мэдэгдсэн.

Д.Сумъяабазар сайдын хувьд  МАН-ын харьяаны хэд хэдэн байгууллагыг удирддаг. Гэсэн ч сайдын нэр мөн л хотын намын даргын суудалд хүч үзэхээр шийдээд байгаа аж.  Харин Хотын дарга С.Батболдын хувьд нэлээд хэдэн хоногийн өмнө  "Хот ба сэтгүүлч" уулзалтын үеэр  нийслэлийн намын даргад нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Гэвч намын Удирдах зөвлөлөөс шинэ даргад ямар хүн нэр дэвшүүлэхээс намын их хурлын уур амьсгал, ирэх сонгуульд хэн нийслэлд МАН-ыг төлөөлж орох вэ гэдэг эцэслэгдэх юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сумъяабазар болимоор юм мөнгөтэй болхоороо бүх албан тушаалыг авчихаж болно гэж бодоо юу ямарч боловсролгүй байж
2018/09/20 43.242.241.86
Иргэн
Сумъяабазараас арай дээр нь С.Батболд бөгөөд сонгууль болох гэж байхад түүнийг сонгоод нэг мөр дүгнэх хэрэгтэйшдээ?! Харинч гайгүй ажиллаж байгаа хүн бол С.Батболдшдээ?!
2018/09/19 64.119.26.228
Зочин
С.Батболд нь дээр. Нийслэлийн Засаг дарга намаа удирдах нь зөвөө. Оноо алдаагаа нгэ дор хариуцах хэрэгтэй.
2018/09/19 202.21.124.129
ИРГЭН
ЦӨМ,АДИЛХАН,ХУЛАЙЧ,ШҮҮ,ДЭЭ
2018/09/19 103.10.23.81
0000
ХУЛГАЧ,НАРЫН,,ҮҮРНЭЭС,ХЭН,НЬ,БАЙЛААЧ,АДИЛ,ХУЛАЙЧ,ГАРНА
2018/09/19 103.10.23.81
зочин
хулгайч биш бол хэн ч яадаг юм
2018/09/17 202.9.43.192