Иракийн хэт даврагч “Халифын вант улс" бүлэглэл өчигдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан АНУ-ын Цагаан ордныг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн байна. 59 секунд үргэлжлэх видео бичлэгт нэгэн хэт даврагч “Энэ бол дөнгөж эхлэл. Тун удахгүй Америк цусанд будагдах болно. Харамсалтайгаар амиа алдаж буй дайчдынхаа төлөө бид Цагаан ордныг дэлбэлэх болно. Францад болсон үйл явдал тун удахгүй Америкт тохиох болно” гэж хэлжээ.Ерөнхийлөгч Барак Обама хэт даврагчдыг басч болохгүй, аюултай дайсан хэмээн мэдэгдсэн юм.