Япон улсын улс төрч Кенсюк Мияазаки гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсний улмаас албан тушаалаасаа огцрох болсноо зарлалаа. Тэрбээр уг нь улсдаа анх удаа аавын чөлөө авсан улс төрч гэдгээр нь хүмүүс сайн мэддэг байжээ. Гэвч тэрбээр баасан гарагт хүүгээ төрөхийн өмнө гэр бүлээс гадуур бэлгийн харилцаанд орсон гэдгээ зарласан байна. Хэвлэлийн хурлын үеэр Мияазаки, “Миний зүй бус үйлдэл олон хүнийг зовоосонд туйлаас уучлал хүсэж байна” гээд мэхийн уучлал хүсчээ. Мөн тэрээр, “ Би салахаар шийдсэн цор ганц хүн биш. Гэхдээ хэрвээ боломжтой гэх юм бол би эхнэртэйгээ үргэлжлүүлэн амьдрах боломжтой” гэж хэлжээ. Мияазакигийн эхнэр Мегуми Канеко мөн хуульч бөгөөд 7 хоногийн өмнө хүүгээ төрүүлсэн юм. Япон улсад шинэ аавууд жил хүртэлх хугацаагаар аавын чөлөө авах боломжтой байдаг ч Японы аавуудын 2 –оос бага хувь нь л энэ чөлөөг авдаг байна. Түүнийг аавын чөлөө авч байх үед олон хүн тэр дундаа, намын гишүүд нь шүүмжилж, гэр бүлээс илүү улс, засгийн газрын үүргийг чухалд тавих хэрэгтэй гэцгээж байжээ.