Зам, тээврийн хөгжлийн яамны байранд гарсан хүн амины ноцтой хэргийн улмаас тус яамны Сайд, дэд сайд, ТНБД дарга нар хариуцлага хүлээж өөрсдийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөөд байгаа. Мөн хариуцлага алдсан хэмээн үзэж тус яамны хэлтэс хариуцсан зургаан даргыг ажлаас халаад байгаа билээ. Тодруулбал,
1. Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
2. Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга
3. Төмөр зам, далайн тээврийн бодлогын газрын дарга
4. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
5. Бодлого төлөвлөлтийн газрын дарга
6. Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нар багтаж байна.
Мөн үүнээс гадна МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдын томилогоог хэлэлцэхээр болсон байна.