Өнгөрсөн дөрөв дахь өдөр ЗТХЯ-ы байранд газрын дарга нар архидан согтуурч нэг нэгнийхээ амь насанд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Мөн өнгөрсөн шөнө орсон усархаг аадар борооны улмаас үер бууж Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р км-ын 9-р зуутад Улаанбаатараас Сайншандын чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг замаас гарсан осол гарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газар шуурхай хуралдаан зарлажээ. Тодруудбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын удирдлагууд шуурхай хуралдаж байна. Тус хурлын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийх юм байна.