Өнгөрсөн тав дахь өдөр ЗТХ-ны байранд тус яамны газрын дарга нар архидан согтуурч улмаар нэг нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тус хэрэгт хариуцлага хүлээж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгөх талаараа твиттер хуудсандаа жиргэжээ. Мөн тус яамны дэд сайд, ТНБД мөн хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон байна. Тэд ажлаа хүлээлгэж өгөх талаараа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан хүсэлтээ гаргажээ. Энэ талаар дөнгөж сая МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийлээ.
Тун удахгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг хүргэх болно.