Зам тээвэр хөгжлийн яаманд гарсан хүн амины хэргийн талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Өчигдөр би 18.00 цагт хоёр газрын даргадаа үүрэг өгөөд явсан. Тэд ажлаа хийж дуусаад үргэлжлүүлээд архи уусан юм шиг байна. Би өчигдөр орой 19.00 цагт фитнесст ороод 21.00 цаг өнгөрөөгөөд гарсан. Харьж явах замд надад хэргийн талаар мэдэгдсэн. Яаран хүрч ирэхэд цагдаагийнхан хамгаалалтад авсан байсан. Архи уусан хүмүүс дөрвүүлээ яамны үүдэнд зогсож байгаад хоёр нь маргалдаад цаашаа хөшөөний ойролцоо очиж зодолдож байгаа нь гаднах хяналтын камерт бичигдсэн байна. Хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна” хэмээн хэллээ.
Ж.Бат-Эрдэнэ: Харьж явах замд надад хэргийн талаар мэдэгдсэн
2018-08-10 14:28:15