Хөдөлмөрийн Үндэсний намын дарга болоод удаагүй байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг намын даргын суудлаасаа огцрохыг шаардаж эхлэв. Өнөөдөр ХҮН-ын Нийслэлийн намын хорооны дэд дарга Ө.Мөнхбат захидал бичсэн байна. Тэрбээр захидалдаа намын даргынхаа худал хуурмаг зан, хууль зөрчсөн үйлдлийг эсэргүүцэж байгаагаа захидалдаа илэрхийлсэн юм. Харин үүнийхээ дараагаар энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Дундговь аймгийн ХҮН-ын дарга Ш.Эрдэнэбат намын дарга С.Ганбаатарыг Хариуцлагын Ерөнхий хороонд өгч, намын даргын суудлаас огцрох ёстой гэсэн өргөдөл бичсэн байна. ХҮН-ын дарга С.Ганбаатар битүүний өдөр ЕНБД-аа сольсон нь намын гишүүдийн дургүйцэлийг хүргэж, эцэст нь огцрохыг шаардаж байгаа аж.