8o
Улаанбаатар хот
mobile menu

Ким Жөн Ун Зэвсэгт хүчний удирдагчаа цаазлажээ

2016-02-14 14:39:00

Умард Солонгост тус улсын Зэвсэгт хүчний удирдагч, Жанжин штабын дарга Ри Ён Гилийг энэ сарын эхээр цаазалсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлийнхэн мэдээлж байна. Эрх мэдлээ урвуулан ашигласан, хуйвалдаан зохион байгуулсан хэргээр Ри Ён Гилийг цаазалсан гэж эх сурвалжууд мэдэгдсэнийг Өмнөд Солонгосын “KBS” телевиз болон томоохон хэвлэлүүдэд мэдээлжээ.

Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон эрх баригч Хөдөлмөрийн намын хуралдаан болон хиймэл дагуул хөөргөх ажиллагаа амжилттай болсныг тэмдэглэх арга хэмжээнд Ри Ён Гил оролцсон эсэх тухай тус улсын хэвлэлд мэдээлээгүй байна.

2013 оны 12 дугаар сард Умард Солонгос Ким Жөн Уны нагац ах Чан Сон Таэкийг цаазалсан билээ. Тэрбээр Улсыг  батлан хамгаалах хорооны дэд дарга байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ОЛЗОД
ХЭЭЛ ХАХУУЛИЙН ХЭРГЭЭР ХЭНИЙГ Ч ХАМГААЛАХГҮЙ ЦААЗЛАЖ БАЙГАА НЬ ШУДАРГА БАЙНА.МАНАЙ ШҮҮХ ТОГЛООМ ЮМ ДАА.
2016/02/14 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment