8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.МӨНХТУНГАЛАГ: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан

2018-07-18 15:35:19

АТГ-ын даргын өрөөнд Ерөнхий сайд асан С.Баярыг дайлсан тухай бичлэг сошиал сүлжээнд тарж байгаатай холбогдуулан тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас  тодрууллаа. Т.Мөнхтунгалаг "АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан байж болзошгүй үндэслэлээр байгууллагын дотоод албаны шалгалтыг 2018 оны 6 дугаар сард явуулсан. Улмаар АТГ-ын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албаны албан хаагчийн хувийн сонирхол бүхий хууль бус үйлдлийн улмаас бичлэг гадагш алдагдсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймээс Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, “Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журам”-ын 5.5.3, “Авлигатай тэмцэх газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.3.8, “Авлигатай тэмцэх газрын алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 2.11 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж түүнд ажлаас халах сахилгын шийтгэлийг 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар ногдуулж, төрийн албанаас халсан.2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр болсон энэ уулзалт прокурорын зөвшөөрлийн дагуу хийгдсэн ажиллагаа. Дараа нь С.Баярын байцаалт залган үргэлжилсэн. С.Баяр нь АТГ дээр 7 цаг болсон. Энэ нь төлөвлөгдсөн уулзалт учир хуулийн дагуу эрүүл мэндийн шаардлагад нь нийцсэн хоолоор хангах үүрэгтэй. Тийм учраас хоол, цай өгч, уулзалт байцаалт явагдсан. Энэ явдлыг улстөржүүлэх шаардлага байхгүй" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
ЦЭВЛНЭ ГУАЙ ЗА БОЛЬ ДОО. С.БАЯР БОЛ ТӨРД ЗҮТГЭЭГҮЙ, ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ АШИГЛАЖ МОНГОЛ УЛСЫГ ЛУЙВАРДСАН ГЭМТЭН ШҮҮ...
2018/07/18 27.123.212.142
Цэвэлээ
Зев зев хэт биенээ vзон ядах хэрэггуй бид цеехуулээ МОНГОЛЫН ТЕРД ЗVTГГЭСН ХVНДЭЭ ИХ ХАЛТАЙ БОЛЖ ДЭЭ ХЭТ УЛСТЕРЖИЛТ ХЭТ УЗЭН ЯДАЛТ НЬ БИДНИЙГ СИРИ ШИГ БОЛГОЖ ЭНГИЙН ИРГЭД ХОХИРНО ГАДНЫХАН ХЯТАД ОРО
2018/07/18 202.179.31.96