8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрх дүүрэгт үер бууж, хоёр хүн нас баржээ

2018-07-18 13:03:34

Улаанбаатарт орсон ширүүн борооны улмаас өчигдөр /2018.07.17/ хотын гудамж талбай усанд автсан. Мөн борооноор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер буусан байна.

Үерийн улмаас:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Ээж хайрхан”-ы 5 дугаар гудамж /Улиастайн гүүрээс 800 метр-т/Жалганд ухаан алдсан 60 орчим насны эрэгтэй хүн байна гэсэн дуудлагыг 07.17-ны өдрийн 13:25 цагт  хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 13:54 цагт очиж 25 минут ажиллан тус дүүргийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/ нас барсан байсныг гаргаж, цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Чулуутын-Ам”-нд 07.17-ны өдрийн 11:10-12:00 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үерт 2 том хүн, 4 хүүхэд боогдсон тухай дуудлагыг 07.18-ны өдрийн 15:24 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 15:36 цагт очиж, 8 минут ажиллан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат иргэн Б /58 настай, эмэгтэй/, иргэн А /36 настай, эрэгтэй/, Т /9 настай, эрэгтэй/, С /5 настай, эрэгтэй/, Б /4 настай, эрэгтэй/, Д /2 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гарган ээж Б-д хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын урд талд 3 хүүхэд үерийн усанд боогдсон тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 15:46 цагт  хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  5 км замыг туулан 15:59 цагт очиж, 11 минут ажиллан, Б /15 настай, эмэгтэй/, Э/14 настай, эмэгтэй/, Б /2 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газарт гарган ээж А-д хүлээлгэн өгсөн. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ногоон зоорийн урд “Хөлийн гол”-д 07.17-ны өдрийн 11:10-12:00 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үерт  эрэгтэй хүний цогцос урсаж байна гэсэн дуудлагыг 17:06 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар 5 км зам туулан 17:17 цагт очиж, 30 минут ажиллан, тус дүүргийн харьяат иргэн Э/48 настай, эрэгтэй/ нас барсан байсныгг гаргаж, цогцсыг Цагдаагийн байгууллагад  шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Тус дүүргийн харьяат иргэн Г-ын байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 13:03 цагт  хүлээн авсан. Хонхор станцын урд “Хонхорын задгай” гэдэг газар /станцаас урд зүгт 2 км-т/Тус дүүргийн харьяат иргэн Г-ын байшин үерийн усанд автсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 13:03 цагт  хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 26 км замыг туулан 14:56 цагт очиж 55 минут ажиллан тус дүүргийн харьяат иргэн Г /57 настай, эрэгтэй/, иргэн Б /57 настай, эрэгтэй/, иргэн Б /51 настай, эрэгтэй/, иргэн О /48 настай, эмэгтэй/, иргэн Б/42 настай, эмэгтэй/, иргэн Э/28 настай, эрэгтэй/, Д /7 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газар гаргаж иргэн О /48 настай, эмэгтэй/-ийн 4 гэрийг уруйн үерийн усанд урсаж байсныг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Хонхор өртөө”-нд 07.17-ны өдрийн 11:10-12:00 цагийн  хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үерт төмөр замын нүхэн гарцанд         3 автомашин боогдсон тухай дуудлагыг 13:55 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 20 км замыг туулан 14:05 цагт очиж, 1 цаг 10 минут ажиллан тус дүүргийн харьяат иргэн Б /48 настай, эрэгтэй/, иргэн Б /25 настай, эрэгтэй/, иргэн Э  /24 настай, эрэгтэй/, иргэн А /23 настай, эрэгтэй/ нарыг автомашины хамт аюулгүй газарт гаргасан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment