8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэлэнгэд үер бууж гамшгийн хэмжээнд хүрчээ

2018-07-18 12:35:32

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод үер бууж орон сууцны подволь ус болон элс шороогоор дүүрч, зам харгуй хууларч, эвдэрсэн байна. Үүнээс үүдэж цахилгааны хязгаарлалт хийгээд байна. Тулгуур шонгууд хазайсан, зарим газраа унажээ. Үертэй холбоотойгоор тус аймгийн Онцгой комисс яаралтай хуралдаж, зарим арга хэмжээ авсан байна. 

10 жилийн өмнө Сүхбаатар хотод ийм үер болж байжээ. Оршин суугчид мэргэжлийн байгууллагуудтай сайн дураараа хамтран ажиллах шаардлагатай байгааг тус аймгийн “Урсгал ус” ХХК-аас мэдээлж байна. Үерийн усны дээд хэмжээ 89 см-т хүрсэн гэдгийг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлсэн байна. Сүхбаатар сумын ойр орчмын 20 км замын зарим хэсэг хууларч, шороо, элс, чулуунд дарагдсан гэдгийг тус аймгийн Онцгой комиссын хурлын үеэр холбогдох албаныхан танилцууллаа. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл