8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо

2018-04-21 13:00:00

Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 13 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо. ХБНГУ-аас Холбооны Батлан хамгаалах яамны Улс төрийн газрын орлогч дарга, Тэнгисийн цэргийн ахмад Аксель Ристау тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бол Монгол Улсын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр тэргүүтэй албаныхан энэхүү уулзалтад оролцлоо.

Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо

Хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбар чухал байр суурь эзлэдгийг талууд энэ үеэр онцлоод Монгол Улс-ХБНГУ-ын хооронд Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргах олон талын сэдвийг хөндөн ярилцлаа. Мөн ХБНГУ-ын төлөөлөгчид ИБНАУ-д явагдаж  байгаа НАТО-гийн хүчний тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд Германы Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэдэг Монгол Улсын Зэвсэгт хүчний ажиллагааны өмнөх бэлтгэл сургалт, ашиглагдаж  буй техник хэрэгсэлтэй танилцсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment