8o
Улаанбаатар хот
mobile menu

Үерт автсан 163 иргэдийг дотуур байранд байрлуулжээ

2018-07-18 11:30:00

Ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороотой учир үер усны аюулаас сэрэмжтэй байхыг холбогдох албаныхан анхааруулж буй.

Нийслэлд өчигдөр орсон борооны улмаас зарим зам, айл өрхүүд усанд автаж байгаа талаарх мэдээллийг Онцгой байдлын албаныхаас өгч байна. Төвийн аймгуудын нутаг болоод Баян-Өлгий аймагт усархаг бороо орж, зарим газраа үер буужээ.

Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгсөн учир Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгээс тус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан.

Мөн Автотээврийн үндэсний төвөөс Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн зам дагуу “Урьхан” зоогийн газрын орчимд үер буужээ. Иймд Улаанбаатараас Дархан, Төв аймгийн Борнуур чиглэлд зорчиж байгаа иргэдийг анхаарал болгоомжтой зорчихыг онцгой байдлын газраас анхааруулж байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зарим хэсэгт усархаг борооны улмаас уулнаас дахин үер бууж айл өрхүүд усанд автжээ. Одоогоор аймгийн төвийн цахилгааны хэрэглээг хязгаарласан байна. Аймгийн төвийн 1.1 км газарт үерийн далан байгуулж, усанд автсан 286 хүнийг аюулгүй газарт гаргаж, орон гэргүй болсон 163 иргэнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байранд байрлуулсан байна. Мөн долоон багийн 43 айлыг нүүлгэн шилжүүлсэн  байна.

Үерийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдаас гадна бусад 10 байгууллагын 427 хүн, 63 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга Г.Ариунбуянгийн шийдвэрээр Ховд аймгийн Онцгой байдлын газрынхан Баян-Өлгий аймагт хүч нэмэгдүүлэгн ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл