8o
Улаанбаатар хот
mobile menu

Усархаг борооны улмаас ХСҮТ-ын цахилгааны эх үүсвэрийн ойр орчмын замуудад цөмрөлт үүсчээ

2018-07-18 11:00:00

Нийслэл Улаанбаатар хотод түр зуурын усархаг бороо орж, нам дор газуудад ус тогтон үерлээд байна. Их хэмжээний аадар бороо орсны улмаас Хавдар Судлалын Үндэсний төв /ХСҮТ/-ийн цахилгааны эх үүсвэрийн орчимд хөрсний суулт, цөмрөлт үүсч тухайн хэсгийн зорчих хэсгийг түр хугацаагаар хязгаарлалаа.
Хотын Ерөнхий менежер газар дээр нь ажиллаж заавар чиглэл өгч хуримтлагдсан усыг соруулах арга хэмжээг Геодези усны барилга байгууламжийн газар /ГУББГ/-т үүрэг болгон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
Усархаг бороо ойрын өдрүүдэд үргэлжлэн орохыг ЦУОШГ-аас мэдээлж байгаа. Тодруулбал, маргааш нутгийн зарим газраар, энэ сарын 19-20-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун, төв болон зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Иргэд та бүхэн үерийн аюулаас сэрэмжилж, урьдчилан сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, үер усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих, үер усны нэрвэгдэл ихтэй үед бага насны хүүхдээ голоос хол байлгах, энэ талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment