8o
Улаанбаатар хот
mobile menu

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2018-07-17 12:30:00

Хэнтийн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үертэй байгаа бөгөөд  ойрын өдрүүдэд орох усархаг аадар борооны эрчимшлээс шалтгаалан жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэх хандлагатай байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дээрх голын дагууд аялал амралт зугаалгаар явахгүй, бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдийг сайн харж хамгаалах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, нэгдсэн зохион байгуулалттай амралт, аялал зугаалгаа зөв зохицуулахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл