Хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлсэн Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе тус тэмцээнээс олсон бүх орлогоо сайн үйлсийн санд хандивласан байна. Мбаппе ДАШТ-ий тоглолтод гарах бүртээ 20 мянган еврогийн урамшуулал авч байсан бөгөөд мөн долоон тоглолтод оролцож дөрвөн гоол оруулсаны урамшуулал, дэлхийн аварга болсоны урамшуулал нийтдээ 490 мянган еврог хандивласан байна. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг биеийн тамир спортод хамруулах сайн үйлсийн аянд хандивласан байна.
Килиан Мбаппе ДАШТ-ээс олсон бүх орлогоо сайн үйлсийн санд хандивлажээ
2018-07-17 09:23:24