Холливуудын нэрт жүжигчин Леонардо Ди Каприо Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор худалдан авчээ.
Хэрбээр энэ сарын 10-нд “AmFAR” олон улсын сангаас зохион байгуулсан буяны дуудлага худалдааны үеэр Монголд аялах эрхийн бичгийг 95 мянган ам.доллароор авсан гэнэ.
Монгол Улсад аялах 10 хоногийн эрхийн бичгийн төлөө тэрбээр хэд хэдэн жүжигчинтэй өрсөлджээ. Түүний аялалыг дэлхийг тойрон аялагч, судлаач Йохан Эрнст Нильсон ахлах юм байна.
Аялал хэзээ эхлэх талаар тодорхой мэдээлэл гараагүй боловч "People.com" сайтад мэдээлж буйгаар "Энэ сарын 28-нд болох "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын дараах Каприогийн анхны зогсоол нь Монгол Улс байна" гэж бичжээ.