МАХН Монголын Ногоон намтай хамтран ажиллах гэрээг энэ сарын 9-нд буюу Шинийн нэгний өдөр байгуулжээ. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар УИХ-ын сонгуульд оролцох намуудыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он дарааллаар нь эрэмбэлж, саналын хуудаст бичихээр болсон. Харин МАХН-ын хувьд 18-д эрэмбэлэгдэж байсан бол Монголын Ногоон намтай хамтрах шийдвэр гаргаснаар гуравт бичигдэх боломжтой болжээ.
Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн эрэмбээр нэгд МАН, хоёрт Ардчилсан нам, гуравт Монголын ногоон нам жагсдаг. УИХ-ын сонгуульд МАХН, МАН-тай эвсэж оролцож магадгүй байсан ч эхний ээлжинд Монголын Ногоон намтай хамтрахаар болжээ.