Монголчууд эрт дээр үеэс сар шинийн өмнөх өдөр буюу битүүний өдөртөө багтан улирч буй жилдээ хэн нэгэнтэй ам мурийж муудалцсан бол түүнийгээ цагаатгаж уучлал эрэн, хөөрөг зөрүүлж, хадаг барин сайндаг уламжлалтай ард түмэн билээ. Тэгвэл Монгол Улсын Гуравдахь Ерөнхийлөгч МАХН-ын дарга Н.Энхбаяр, өнгөрсөн цагаан сарын Үндэсний бөхийн барилдааны үеэр "Бөхийн өргөө"-нд заларч олныг шуугиулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нүдийг орой дээр нь гаргаж, эвэртэй туулай үзсэн мэт болгож байсан бол, энэ жилийн Цагаан сараар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр нар хүндэт индэрт урд хойноо сууж, хөөрөг зөрүүлэн, амар мэндээ мэндэлцэж буй эрхэм ерөнхийлөгч нараа харсан ард иргэд Муу нүүрт хэмээх гал бичин жилд монголчууд эв эеээ эрхэмлэсэн сайхан жил болохно хэмээн ярилцаж байгаа хэдий ч зарим нэг хүмүүсийн ярьж буйгаар энэхүү индэр дээр урд хойноо сууж, хөөрөг зөрүүлж буй нь Шадар сайдынхаа суудлыг шамдуулсан хэрэг гэж үзэх хүмүүс байгаа юм.