УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Яг одоо УИХ-ын гишүүд санал асуулга өрнүүлж байна. Бүх нийтийн санал асуулгыг энэ сарын 26-нд явуулахаар төлөвлөөд байгаа билээ.