"Оюутолгой" компанийн Монголыг төлөөлдөг ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатар нь ТУЗ-ийн гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Тэрбээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлын хувиар ТУЗ-ийн хуралд оролцдог учраас давхар албан тушаал хаших шаардлагагүй хэмээн үзжээ. Энэ компанийн ТУЗ-д Сангийн яам эсвэл Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас төлөөлөл оруулах сонирхолтой байгаагаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ хэвлэлээр дамжуулан мэдэгдээд байна.
"Оюутолгой" компанийн ТУЗ-д Монгол Улсыг төлөөлж Н.Багабанди, Б.Мөнхбаатар, Ц.Түмэнцогт нар ажилладаг билээ.