Өчигдөр Төв номын сангийн урд баригдаж буй "Мастер инженеринг" ХХК-ийн барилгаас төмөр автомашин дээр унасан хэрэг өчигдөр гарсан. Тус хэргийг цагдаа нар газар дээр нь очиж шалгахад “Саруул цамхаг” гэх 16 давхар барилгын 15 давхараас тус барилгын гүйцэтгэгч компаний туслах ажилчин, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 24 настай эрэгтэй М гэгч цэвэрлэгээ хийх үедээ труба төмөр алдаж унагаасан болох нь тодорхой болжээ.
15 давхараас барилгын туслах ажилтан труба төмөр алдаж, унагаажээ
2015-11-20 11:14:00