Хойд Солонгос холын тусгалын пуужин харважээ. Умардын “Kwangmyongsong-4” хиймэл дагуул амжилттай хөөрч сансрын тойрог замд орсныг Пхеньяны төв телевиз мэдээлж байна. Тус улс баруун хойд хэсгийн Сохэ пуужин хөөргөх талбайгаас хиймэл дагуулаа хөөргөжээ. Ингэхдээ Японы өмнөд хэсгийн Окинава арлын дээгүүр нисч өнгөрсөн аж. Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөсөн нь энэ хоёрдугаар сарын 16-нд болох удирдагч Ким Чен Ирийн төрсөн өдөртэй холбоотой гэж БНСУ-ын ажиглагчид мэдээлж байна. Пхеньян өмнө нь 2012 онд хиймэл дагуул хөөргөсөн нь амжилттай болж байсан юм. Хэдийгээр Хойд Солонгос нь сансрын хиймэл дагуул хөөргөх хөтөлбөр нь цэвэр шинжлэх ухааны зориулалттай гэж мэдээлсэн боловч олон улс үүнийг баллистик пуужин турших халхавч хэмээн хардаж байна. НҮБ нь Хойд Солонгосыг баллистик пуужин туршихын эсрэг хориг тавьсан байдаг.
Пхеньян холын тусгалын пуужин харвасны дараа Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын зүгээс өнөөдөр /II.7/ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт тавьжээ.