МҮЭ-ийн холбооны Ерөнхий Зөвлөлийн тэргүүлэгчид өчигдөр хуралджээ. Ингэхдээ төрийн албан хаагчдын холбогдох мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоодын 2018 оны 09 дүгээр сарын 1-нээс ажил хаялт зохион байгуулах саналыг харгалзан, ажил хаялтын бэлтгэлийг хуулийн хүрээнд ханган зохион байгуулахыг нийт гишүүн байгууллагын удирдлагуудад чиглэл болгожээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүссэн байгаа тул МҮЭ-ийн холбооны дүрмийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.14, 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.1.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1.1 заалтуудыг үндэслэсэн юм байна.
МҮЭХ-ноос есдүгээр сарын нэгнээс ажил хаях шийдвэр гаргалаа
2018-06-21 13:00:53