8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдүүдийн 94 хувь нь эцэг, эхтэйгээ цуг байхдаа гэмт хэргийн хохирогч болжээ

2018-06-20 15:56:00

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын Хууль эрх зүйн хамтын ажиллагааны газрын дарга Энхбаатар тоон мэдээлэл танилцууллаа. Тэрээр “Сүүлийн үед сошиалаар хүүхдийн эрх зөрчигдсөн, амь нас нь хохирсонтой холбоотой мэдээлэл их явж байгаа. Монгол Улсын хэмжээнд нийтдээ 887.639 өрх амьдарч байгаа. 18 нас хүртэлх 1.027.000 хүүхэд Монгол Улсад байна. Зорилтот бүлгийн буюу анхаарал халамж шаардлагатай хууль ёсны эцэг эхийн хараа хяналтаас гадуур амьдардаг хүүхдийн тоо 2017 оны эцсийн байдлаар 3553 өнчин хүүхэд, нийтдээ 21 байгууллагын 31 асрамж, халамжийн байгууллагад 1019 хүүхэд амьдарч байна. 

2017 онд 1700 орчим хүүхэд ямар нэгэн байдлаар гэмт хэргийн улмаас хохирсон бол 1066 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн 127 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алдсан статистик тоон мэдээлэл бий. Үүний 50 орчим хувь нь зам тээврийн ослын улмаас гэр бүлээрээ явж байгаад амь насаа алдсан байна.

2017 онд Монгол Улсын хэмжээнд хурдан морины 394 уралдаан зохион байгуулагдсан. Давхцаагүй тоогоор 10495 унаач хүүхэд энэ уралдаанд оролцсон. 629 хүүхэд мориноос унаж, 169 хүүхэд хөнгөн, хүнд зэргийн гэмтэл авч, 3 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, 2 хүүхэд амь насаа алдсан. Өнгөрсөн онд бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийлэл 187 гарсан. Энэ нь эцэг эхийн хараа хяналт сул байсантай холбоотой гэж дүгнэж болохоор байгаа. 2014-2016 оны шүүхээр шийдэгдсэн нийтдээ 80 хавтаст хэрэгт анализ хийлгэхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн 76 хувь нь төрсөн эцэг эхтэйгээ амьдарч байгаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон, 18 хувь нь хойд эцэг, эхтэйгээ амьдарч байгаад хохирогч болсон, нийт дүнгээр 94 хувь нь эцэг, эхтэйгээ байж байгаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон байна. Энэ тоо 4 жилийн өмнө ийм байсан бол одоо ямар байгаа вэ гэдэгт дахин судалгаа хийсэн. 

2018 оны нэгдүгээр улирлын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдийн тоо 59 байж магадгүй гэсэн дуудлага мэдээлэл манайд ирэн хяналтад аваад ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ тоо 68 болсон" гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment