8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ оны эхний таван сард 16604 хүүхэд мэндэлжээ

2018-06-20 13:33:00

Энэ оны эхний таван сард нийслэлд 16457 эх амаржиж, 16604 хүүхэд мэндэлжээ гэж нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.  Үүнээс 8535 нь эрэгтэй хүүхэд, 8069 нь эмэгтэй байна. Шинэ төрсөн хүүхдийн 239 нь 2 ихэр, 7 нь 3 ихэр бүртгэгджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгсөн захиргааны статистик мэдээгээр дүүргүүдийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо нийслэл хотод тавдугаар сарын эцэст 8270 болж, өмнөх оны мөн үеэс 20 хүнээр (0.2%) буурчээ. Нийт ажилгүйчүүдийн 4364 (52.8%) нь эмэгтэйчүүд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл