8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын-Үүд боомт хэвийн ажиллаж эхэлжээ

2018-06-20 13:11:00

Авто тээврийн үндэсний төвийн газрын дарга З.Айдосын мэдээлснээр өнөөдрөөс Замын-Үүд-Эрээний боомт нээлттэй, хэвийн ажиллаж эхэлжээ.

Замын-Үүдээр тээвэр хийдэг УАЗ 469 маркийн автомашинуудыг техникийн бүрэн бус байдал, өнгө үзэмж зэрэг асуудлуудаар БНХАУ-ын Эрээн хотын захиргаанаас удаа дараалан сануулга өгч байгаад өчигдөр 19 жолоочийг нэвтрүүлэх боломжгүй гэснээс тэд эсэргүүцэн хил хааж жагсаад байсан юм. Үүнээс болж хил гарах гэсэн иргэд олон цагаар саатсан байсныг Хил хамгаалах ерөнхий газар орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран хил гаргасан байна.

Хил хааж жагсаж, эсэргүүцэл үзүүлсэн зарим жолоочийг цагдаагийн ажилтнууд Сайншанд суманд аваачин саатуулаад байгааг баттай эх сурвалж хэллээ. Хилийн цаана байсан зарим иргэн олон улсын галт тэргээр Улаанбаатарт ирсэн тухай мэдээлэл байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Хууль цаазтай улс юм бол шийтгэж арга хэмжээ авах хэрэгтэй. Зөвхөн өөрсдийн эрх ашгийг боддог. Хүний амь нас, эрүүл мэндийг үл тоодог хүмүүсийг албадан сургалтад суулгаж, хуулийн мэдлэг олгох хэрэгтэй
2018/06/20 103.229.177.3