8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Сумъяабазар: Тавантолгойн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлнэ

2018-06-20 12:26:17

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг УИХ руу яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэхээр боллоо. Тавантолгойн бүлэг ордыг эргэлтэд оруулснаар эдийн засагт үзүүлэх үр нөлөө, цаашлаад үүнийг дагаж дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх давуу талтай. Тавдугаар сарын 28-нд УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Мөн зургадугаар сарын 14-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд төслийг танилцуулан дэмжлэг авсан. Тиймээс өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар яаралтай дэгээр хэлэлцэн шийдвэрлүүлэхээр боллоо.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

- Тавантолгойн орд газрыг ямар хувилбараар хөдөлгөх шийдвэр гарсан бэ?

-УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд тодорхой заасан. Тавантолойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа Эрдэнэс Тавантолгой компани 100 хувь төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын 50 хувь. Үүний 10 хувь нь аж ахуйн нэгж, 20 хувь нь иргэд дээр, 20 хувийг нь дотоод болон гадаадын хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгоно гэж тусгасан. Тиймээс үүнийг үндэслэн энэ хувилбараар явуулахаар боллоо. Дэлхийн нийтэд нүүрсний бизнесийг дэмжих хандлага багасч байна. Нүүрсний бизнесийг дэлхийн томоохон банкууд санхүүжүүлэхгүй байх тогтоол шийдвэрүүд гарсан.  Ер нь Тавантолгойн нүүрсийг их хэмжээгээр экспортод гаргахын тулд  дэд бүтцийг яаралтай шийдэх, төмөр зам, авто зам, усан хангамжийн асуудлыг яаралтай шийдэх ажлуудыг тогтоолд оруулж байгаа. Зам тээвэр, Эрчим хүч, Уул уурхай, хүнд үйлдвэр, Сангийн яам, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгойн мэргэжилтнүүд гээд 40-өөд хүн хамтраад төслийг боловсруулсан. Үүнд усан хангамж, уурхайн нөөцийн шинэчилсэн төсөл, уурхайн ТЭЗҮ-ийг шинэчлэх, баяжуулах үйлдвэрийн төслийг давхар бэлдэж байгаа. Тавантолгойн Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой Гашуунсухайтын төмөр зам, Тавантолгой-Зүүн баянгийн авто зам, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын ТЭЗҮ-ийг тус тусад нь боловсруулж байна. Эрчим хүчний хэрэглээний эх үүсвэр дээр Тавантолгойн бүлэг орд дээр суурилан 450 мегабайтын хүчин чадалтай цахилгаан станцын төслийг боловсруулж байна.

-Төсөл хэзээнээс хэрэгжиж эхлүүлэхээр төлөвлөж байгаа вэ. Хаврын чуулган завсарлахад хэдхэн хоног үлдчихээд байхад олон жил гацсан асуудлыг хэлэлцэж амжих уу?

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил их хүлээлттэй байсан. Үе үеийн Засгийн газар л хөдөлгөх гэж хичээж ирсэн. Гэтэл улс төрийн шалтгаанаар дэмжээгүй, ажил хэрэг болж чадаагүй. Дотоодын ойлголцолгүй байдлаас болж Тавантолгой компани өрөнд орж, хүнд нөхцөлд ажиллаж ирсэн. Одоогийн байдлаар Тавантолгой компани өрөө дарж, тодорхой хэмжээнд ашигтай ажиллаж байна. Бид 10 жилийн гацааг 180 хоногт бэлдээд олон улсын хөрөнгийн зах зээл рүү гаргах ажлаа эхлүүлнэ. Он дуустал бидэнд дахиад зургаан сарын хугацаа байна. IPO гэдэг бол засаглалаа сайжруулах, ил тод байх, Монгол Улсын нэр хүнд олон улсад өсөх, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх гээд маш олон эерэг үр дагаврыг бий болгоно гэж бодож байна. Энэ долоо хоногт УИХ-ын даргын зөвлөлөөр энэ асуудлыг оруулаад ирэх долоо хоногийн чуулганаар хэлэлцэнэ.

-Ерөнхийлөгч энэ төслийг дэмжиж байгаа гэсэн үг үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг өөрөө санаачилж байсан. Ялангуяа олон улсын Хөрөнгийн биржээс хөрөнгө босгох нь эдийн засагт олон эерэг үр дүн гаргана. Төрийн өмчийн улсын үйлдвэрийн газрыг ашигтай ажиллаж чадна гэдгийг харуулна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүгд Тавантолгойн төслийг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг дээр нэгдмээр байр суурьтай байгаа.

-Тавантолгойн бүлэг ордын үнэлгээг хэрхэн тогтоож байгаа вэ?

-2010 онд хийсэн үнэлгээгээр Тавантолгойн бүлэг ордыг 5.7 тэрбум ам.доллараар үнэлж байсан. Нийт ордын нөөцийг 7.4 тэрбум тонны нүүрс гэж үзсэн. Үүний 5.1 тонн нь коксжих нүүрстэй гэсэн үнэлгээ гарсан. Долоон жилийн өмнө хийсэн энэ үнэлгээг дахин шинэчлэх ёстой. УИХ-аар хэлэлцүүлсний дараа олон улсын хөрөнгө оруулалтын банкуудтай уулзана. Эрдэнэс Тавантолгойг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргахад ямар үнэлгээ өгөх вэ гэдгийг харна. Тухайлбал, Хонконгийн хөрөнгийн бирж дээр бидэнд ямар үнэ, боломжийг санал болгох вэ гэдгийг харна гэсэн үг. Таван хөрөнгийн бирж тодорхой саналыг өгөөд байгаа. УИХ-аас эцсийн шийдвэр гарахаар Хөрөнгийн биржүүдтэй уулзах ажлыг яаравчилна.

Т.Хулан 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bolildoo
Hongkong iin birj horongo oruulagchdaa hamgaalah uuregtei! Mongol shig dampuu managementtei toroos hamgaalahaa medeh bailguidee!!!
2018/06/20 103.229.177.26
Bolildoo
Hongkong iiin birj deer IPO hiine gedeg ulgeree yarihaa boliochee Sumyabazar aa !!! Albaar ingeed baigaamuu esvel medlegguidee ingeed baigaamuu. 120 $ iin nuursiig 27$ r zardag management shuudee!!
2018/06/20 103.229.177.26
Sumya
Khudal yarikhaa boliochee! Dakhiad 10 jil gatsaakh yum yarij bna! IPO gargana gdg tusdaa oilgolt! Kheseg ni tord , kheseg ni ard tymend bga kompanyd mongo oruldag t1 khun khasna ch bkhgyi! Sumya medde
2018/06/20 103.57.95.155