8o
Улаанбаатар хот
mobile menu

ХЗБХ Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

2018-06-20 11:08:00

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2018 оны 45, 47 дугаар тогтоолуудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хориг Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн тогтоолын төсөл тус бүр дээр тавигдсан. Хоригийг хэлэлцэхээс өмнө Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул түүнд хамаарах 47-р  тогтоолыг хэлэлцсэнгүй. Ингэснээр Д.Мурат гишүүнд хамаарах 45-р тогтоолыг хэлэлцэв. Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 72.7 хувиар дэмжигдлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл