Дорноговь аймгийн Замын-Үүдэд 69 машины жолооч нар урд хил рүү нэвтрэх зурвасыг хаасантай холбоотойгоор өнөө өглөөнөөс хойш 69 машинтай жолооч нар хоёр улсын хил дээр эсэргүүцлээ илэрхийлж байна. ятадын талаас манай жолооч нарт хандаж тухайн үйлчилгээг үзүүлэхдээ стандартын дагуу, сандал суудалтайгаа ороод норм хэмжээндээ ачаагаа ач гэсэн шаардлага тавьсан юм байна. Харин энэ шаардлагыг эсэргүүцэж тэд ийнхүү жагсаж байгаа аж.
Жолооч хоёр улсын хил рүү орох гарах гарцыг хааснаар наашаа цаашаа зорчих иргэд болон тээврийн хэрэгслүүд хил дээр гацаж, хүндрэл үүсээд байгаа аж. Хөрш орны хилийн албадын зүгээс тавьсан зүй ёсны шаардлагын хариуд Монголын жолооч нар ийнхүү эсэргүүцэл илэрхийлж, иргэдэд хүндрэл учруулж, багагүй бухимдал үүсгээд байна.