8o
Улаанбаатар хот
mobile menu

2 настай хүүхдээр морь унуулж уралдуулсан эцгийг 100 мянган төгрөгөөр торгожээ

2018-06-19 14:49:00

2018 оны тавдугаар сарын 18-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нэгэн малчин зээ хүүгийнхээ үсний найрыг хийхдээ бэсрэг хурдан морины уралдаан зохион байгуулж энэ үеэр нь найранд ирсэн нэгэн зочин хоёр настай хүүгээ морин дээр хүлж уралдуулсан мэдээлэл гараад байгаа билээ. Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр настай хүүгийн эцгийг торгож шийтгэсэн байна. 

Зөрчлийн тухай хуулийн  6.3.2-т "Хүүхдийг бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.

Тиймээс ч тухайн эцгийг аймгийн Цагдаагийн газраас 100 хүртэл мянган төгрөгөөр торгожээ. 

Түүнчлэн хурдан морины уралдааныг зургаадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн айлд зохих шийтгэлийг оногдуулж байгаа талаар Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
UUR MINI HUREEGUI BOLOHOOR ZURH HILEGNESENGUI
ENIIG SHUUD SHOROND HATAAHGUI YASIIN
2018/06/20 203.104.11.78
УУР МИНЬ ХҮРЧ ЗҮРХ ХИЛЭГНЭВ
ЭНЭ МУУ ГӨЛГӨР ХУЛГАЙЧ ХҮН МӨН ҮҮ? ЭСВЭЛ ХОЙД ЭЦЭГ НЬ БАЙХ ЭСВЭЛ СОГТУУ АРХИЧИН ОЮУНЫ ХОМСДОЛТОЙ ТАРХИНЫ ТУРААЛТАЙ ХҮН БАЙХ. ТОРГООД БАЙХДАА ЯАДАГ БАЙНАА. НААД МУУ АРХИЧИН САДИСТ ОЮУНЫ
2018/06/19 103.57.94.36