8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Бат-Эрдэнэ: Наадамдаа орох нь оролцоод, авдаг цолоо аваад явах байлгүй дээ

2018-06-18 13:14:00

УИХ-ын гишүүн А.Сүхбат мэдээлэл хийж наадам замбараагүй бол УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хариуцлага хүлээгээрэй хэмээн мэдэгдсэн. Түүний мэдээллийг энд дарж уншина уу. 

Тэгвэл түүний мэдээллийг дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид ээлжит чуулгана зохион байгуулсны дараа санал нийлэхгүй байгаа хүмүүстэйгээ уулзаж, шинэ бүрэлдэхүүнээ танилцуулж, тайлбараа хэлсэн. Нөгөө талаас Л.Чинбат, А.Сүхбат нарын байр суурийг сонсч, би өөрөө ч дахин Монголын бөхийн холбооны даргад нэр дэвшихгүй гэдгээ ч эхэлсэн. Бид бол байнга санаачилга гаргаж, цэцдийн зөвлөл, Их эеээ хуралдуулах гээд асуудлуудаа ярилцаад шийдсэн. Үүний дагуу Их эе хурлаа зохион байгуулахаар 11 хүний бүрэлдэхүүнтэй, олонхоороо шийдэх боломжтой хурлын комисс байгуулсан. Гэвч нөгөө талаас заан н.Ганболдыг эсэргүүцээд эхэлсэн. Түүнээс хойш эв зүйгээ олох, саналаа илэрхийлсээр ирсэн. Түүний дараа Л.Чинбат аваргуудтай уулзсан.  Тэр уулзалтаар Цэцдийн зөвлөлийн даргаар Ү.Хүрэлбаатар, Б.Гантогтох нарыг томилох саналаа илэрхийлэхэд нь бид хүлээн зөвшөөрсөн. Гэвч өмнөх саналуудаа өөрчилж, дахин өөр хүмүүсийг нэр дэвшүүлэх, солих асуудал ярьж эхэлсэн. Бидний зүгээс тэдний тавьсан саналуудыг Их эе хурлаараа шийднэ гэдгээ тайлбарласан. Ийм л нөхцөл байдалтай байна" гэлээ. 

 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Наадмаас өмнө Их эе хуралдахгүй нь. Тэгэхээр энэ жилийн наадмаар маргаангүй, үймээнгүй наадам болох уу гэдэг эргэлзээ төрүүлж байна.  Хэрэв бөхчүүд барилдахгүйд хүрвэл хэн хариуцлага хүлээх вэ?

-Баяр наадмын комиссын дарга аваргуудыг хүлээн авч уулзсан. Аваргууд зөрчилдөөд байгаа зүйл байхгүй. Монгол бөхийн жудаг, уламжлалаар үлгэрлэсээр ирсэн. Төрийн баяр наадам өөрөө хуулиараа зохион байгуулагдаад ирсэн.  Барилдаанд оролцохгүй гэх бөх гарахгүй байх. Хэн нэг нь оролцохгүй бол оролцох хүмүүс нь оролцоод, авдаг цолоо аваад явах байлгүй дээ. Хамгийн ноцтой асуудал бол допингтой холбоотой асуудал. Хуучин бөхийн холбоо л допингийн асуудлыг гаргаж ирж, асуудалд өөрөөр хандаад байгаа юм шиг мэдээлэл өгөөд байх юм. Допингтой холбоотой асуудлыг хэдхэн сайн дурын хүмүүс ТББ хийж, хүмүүсийн эрхэд халдаж байна гэх буруу ойлголтыг яриад байгаа . Гэтэл Монголын допингийн байгууллага дэлхийн Допингийн эсрэг байгууллагын салбар байгууллага. Энэ байгууллага бүх л спортын тамирчдаас допингийн шинжилгээ авдаг. Допингтой холбоотой асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Өнөөдрийг хүртэл бид эв, зүйгээ олохын төлөө ажиллаж байгаа гэдгээ үргэлж илэрхийлж байгаа.

-Монголд анх удаа допинг хэрэглэсэн, ийм холбогдож байсан анхны бөх нь А.Сүхбат аварга. Тухайн үед түүнд ямар нэг хариуцлага хүлээлгэж байсан уу?

-Огт тооцож чадаагүй. Одоо яг тийм маягаараа явж байна. Эмчийн магадлагаа гаргуулаад түүгээрээ асуудлаа шийдүүлэхээр явж байгаа.  Дэлхийн аль ч спортын төрөлд байдаггүй зүйл. Допинг нэгэнт илэрсэн бол түүнийг нь эсэргүүцдэг улс, тамирчин байхгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Бат-Эрдэнэ аварга маш тодорхой л яриад байх юм. Тэгэхэд энэ коммент бичээд янзан бүрээр бичээд байгаа хүмүүсийг гайхах юм.
2018/06/19 64.119.20.10
Хотгойд
Хязгааргуй шунал, ичих булчирхайгуй нуур одоо бохчуудийн маань нэрийн хуудас битгий болоосой доо! Санаа санаачилгыг нь гаргаад, бариулаад, аваад яваад ирсэн Нямдорж, Данзан нараар бох узэгч би бахарха
2018/06/19 31.173.241.72
зочин
Сүхбат дандаа хэл ам болох юм. 3 түрүүлсэн байж 4 түрүүлсэн хүний дээр эрэмбэлэгдэх гэнэ,допинг анх хэрэглэлээд хэл ам хийсэн , бас гуйж байж даян аврага болсон... г.м хөөрхий дээ
2018/06/19 203.217.139.225
zochin
ene sdaa ooroo heregledeg bsandaa
2018/06/19 66.181.179.11
Бат Эрдэнэд хор найруулахаас өөр юм үлдсэнгүй дээ
Эргүү бөх шуналтай даа
2018/06/19 103.212.119.82
Бөх сонирхогч
Бат-Эрдэнэ Нямдоржтонгууд наад луйвараа болио арай дэндэж байна.Идсэн уусан нь илрэх гээд ёстой ч нэг амиа тавьж байна даа .Сүхбат аварга аа сайн тэмцээрэй дэмжиж байгаа шүү
2018/06/18 64.119.16.160
Төр
80жилийн наадамд Сүхбат Өсөхөөд тийрүүлээд допинг хэрэглэсэн нь мэдэгдээд Өсөхөө рүү бухаад(ашигласан хүнд нь арга хэмжээ авахгүй байж өшиглүүлсэн хүнийг нь)арга хэмжээ авахуулалгүй өнгөрсөн.
2018/06/18 112.72.14.253
zochin
Bat-Erdene avragtaa amjit!!!!!
2018/06/18 202.21.106.116
fuc k you
olon niited neelttei shudraga songogdson Baterdene terguun mun.Suhbat ter heden durvuduudiinhee bugsiig doloogood durvud bukeen holboogoo baiguulaad arilj uz.halhuud n buhiin holboondoo ezen baiy.aril
2018/06/18 150.129.143.88
иргэн
Ядаж энэ бөхчүүд болимоор юм. Яагаад байгаа юм. Дээрхийг уншаагүй л дээ илүүц, улсын бодлого энэ ядуурал, ажилгүйдэл, авлига энэ тэрийг яримаар юм Гишүүн хүмүүс
2018/06/18 112.72.14.109
Syhbat zailaa
Syhbat yavj olon exner,emsyyddee ochij erxel,GAAX tyi,syhbat chamd zoriulav,
2018/06/18 27.123.212.132
зочин
Б.Бат-Эрдэнэ аваргадаа амжилт хүсье.
2018/06/18 202.179.24.228
зочин
сүхбат допинг хэрэглэж байж л аварга болсон биз дээ кккк
2018/06/18 124.158.112.3