8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын бүлэг хаврын ээлжит чуулганыг дүгнэж, мэдээлэл хийнэ

2018-06-18 12:36:45

 УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаж, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл,  2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар санал солилцлоо. 2018 оны Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулиудын тухайд, Татварын багц хуулийн шинэчлэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон   Захиргааны ерөнхий  хуульд  нэмэлт, өөрчлөлт  оруулах зэрэг хуулийн төслүүдийг анхаарч ажиллана.

 Түүнчлэн хурлаар УИХ-ын  хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн  хуулийн төслүүд болон бусад тогтоолуудын талаар бүлгийн гишүүдийн байр суурийг нэгтгэж, нэгдсэн дүгнэлтийг ирэх долоо хоногийн даваа гарагт /2018.06.25/ танилцуулахаар боллоо.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл