Энэ сарын 20-нд буюу Дээд шүүх Олон улсын сэтгүүлч, улстөрийн тоймч, доктор Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хэлэлцэх юм байна. Тус шүүхэд шүүгдэгч Б.Дашзэвэг, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар гомдол гаргажээ. Олон улсын тоймч Б.Дашзэвэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс насанд хүрээгүй хүн хүчиндэхээр завдсан хэргээр есөн жилийн хорих ял оноосон. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оноож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, түүнийг насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийллэхийг завдсан гэх зүйл ангиар шийтгэж ял оноосон билээ.